Бидний тухай

Веллком компани 2007 оноос эхлэн Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу УУХҮЯ-аас олгосон импортын тусгай зөвшөөрлийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Бид ОХУ-ын “Роснефть-Монголия” ХХК болон бусад гадаад нийлүүлэгч нартай урт хугацааны гэрээ байгуулан газрын тосны бүтээгдэхүүнтэй холбогдсон үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаа бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүний чанарыг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна.

Дизель түлшийн тээвэрлэлт, хадгалалтын явцад чанарын алдагдалгүйгээр харилцагчийн гарт хүргэхийн тулд чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлэн, амжилттай ажиллаж байна.

Манай компани өнөөдрийн байдлаар 300 гаруй харилцагчидад стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг, зах зээлд өрсөлдөхүйц үнээр, түргэн шуурхай нийлүүлсээр байна.

1,000,000+ ТН

Fuel transport icons
Wellcom LLC

2007

Үүсгэн байгуулагдсан он

300+

Харилцагч байгууллагууд

15+

Жилийн туршлага

100%

Чанарын баталгаа

Манай үнэт зүйлс

EASY

ХЯЛБАР ҮЙЛЧИЛГЭЭ

Харилцагчийн цагийг хэмнэж, олон шат дамжлагагүйгээр захиалгыг түргэн шуурхай биелүүлнэ. Таны хэрэгцээг бид хурдан шийднэ.

EFFICIENT

ҮР АШИГТАЙ АЖИЛЛАГАА

Харилцагчдыг салбарын талаар шинэ судалгаа, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллана. SAP, ERP системд суурилсан үйлчилгээг үзүүлнэ.

ENERGY

ЧАНАРЫН БАТАЛГАА

Лабораторийн шинжилгээгээр батлагдсан чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. Үргэлж зах зээлийн өрсөлдөхүйц үнийг санал болгоно.

Үүсгэн байгуулагч

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Манай байгууллагыг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч, харилцагч Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

“Веллком” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний салбарт хөл тавьснаас хойш даруй 10 жилийн ойтой золголоо.

Энэ хугацаанд бид Монгол Улсын зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлж, үйл ажиллагааныхаа бүхий л шатанд чанар, аюулгүй байдал, ил тод байдлыг эрхэмлэн ажиллаж ирлээ.

Манай компани дэвшилтэт технологи бүхий, өндөр багтаамжтай бүрэн автомат агуулахын цогцолборыг бий болгож, эрчим хүчний салбарт найдвартай, тасралтгүй нийлүүлэлтийг хангах зорилтоо тууштай хэрэгжүүлж байна.

Бид хэрэглэгч бүрт хялбар, шуурхай үйлчилгээ, үр ашигтай, итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа, чанарын баталгаатай бүтээгдэхүүн, шийдлийг хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж буй билээ.

Бид зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэгч бус, харин та бүхний бизнес, өдөр тутмын хэрэгцээг дэмжигч, үнэ цэнэ бүтээх түнш байхыг эрмэлздэг.

Харилцагчийн цагийг хэмнэсэн уян хатан үйлчилгээ, салбарын судалгаа мэдээлэлд тулгуурласан мэргэжлийн шийдэл, лабораторийн баталгаатай чанар, өрсөлдөхүйц үнийн бодлого нь бидний үйл ажиллагааны салшгүй хэсэг юм.

Ирээдүйд бид илүү ухаалаг, үр ашигтай, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлж, салбартаа шинэ жишиг тогтоохын төлөө тасралтгүй хөгжих болно.

Таны итгэл бол бидний хамгийн эрхэм үнэт зүйл юм.

Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хамтран ажилладаг эрхэм хэрэглэгч, харилцагч Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Манай хамт олон дэлхийн стандартад нийцсэн, чанарын өндөр түвшний бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийг эрхэмлэн ажилласаар байна.

Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа урагшилж, илүү гэрэлтэй ирээдүйг бүтээх их үйлсэд Та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.

Үүсгэн байгуулагч

Цэнгэмаа Амраа

Компанийн хөгжлийн замнал

20

07

Компани үүсгэн байгуулагдсан. УУХҮЯ-аас импортын тусгай зөвшөөрөл авсан.

10

Роснефть-Монголия” ХХК-тай урт хугацааны гэрээ байгуулсан.

15

Компани үүсгэн байгуулагдсан. УУХҮЯ-аас импортын тусгай зөвшөөрөл авсан.

20

SAP /ERP систем нэвтрүүлэн, үйл ажиллагааг автоматжуулсан.

24

Лабораторийн шинжилгээний системийг шинэчилж, ISO стандартад нийцүүлсэн.

25

Бусад нийлүүлэгч, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн

Удирдлагын баг

Ш.Бямбадорж

Ш.Бямбадорж

Дэд захирал

О.Болорцэцэг

О.Болорцэцэг

Борлуулалт, хангамжийн албаны дарга

Б.Шинийннэгэн

Б.Шинийннэгэн

Ерөнхий нягтлан бодогч

Э.Баярбаатар

Э.Баярбаатар

Ерөнхий инженер

Ц.Алтангэрэл

Ц.Алтангэрэл

ГТБА-ын дарга

О.Ууганбаяр

О.Ууганбаяр

ХАБ-ын инженер

Х.Айна

Х.Айна

Гадаад худалдааны менежер

С.Түмэнбаяр

С.Түмэнбаяр

ГТБА-ын инженер

Хамтран ажилладаг компаниуд

Partner 1
Partner 2
Partner 3
Partner 4
Partner 5
Partner 6
Partner 1
Partner 2
Partner 3
Partner 4
Partner 5
Partner 6
1
2
3

Борлуулалтын алба